2025 оны 06 сарын 17

Монголдоо үйлдвэрлэгдэж буй хүүхдийн живхний цор ганц үйлдвэр болох Тоди брэнд нь 10 жилийн ойн босгон дээрээ хэрэглэгч нартаа зориулан 2сарын турш үргэлжлэх урамшуулалт аяныг 2025 оны 05 сарын 1-ний өдөр зарласан билээ.
Тоди живхээ аваад Бөмбөгөр сууц хожоорой урамшуулалт аян нь 06 сарын 30-нийг дуустал үргэлжлэх ба нийт 6 азтанг энэ жилийн трэнд болоод буй бөмбөгөр сууцаар шагнах явдал байсан юм.
Эхний гурван азтан эх үрсийн баярын өдөр болох 06 сарын 1нд тодорч, шагналаа тоди живхний үйлдвэрээс хүрэлцэн ирж авлаа.
Тоди живхээ аваад бөмбөгөр сууц хожоорой урамшуулалт аяны маань эхний 3 азтангийн нэг С.Сувдмаа. Тэрээр 2015онд ээж болсон цагаасаа хойш манай тодиг хэрэглэсэн бөгөөд одонгийн 4дэхь хүүхдэдээ хүргэлтээр авч хэрэглэсэн тоди живх нь тэднийг зуны лагер дээрээ барьж агаарлан амьдрах боломжтой Бөмбөгөр сууцны эзэн болголоо хэмээн баярлан ярьж байсан юм.
Мөн бөмбөгөр сууцны гурван азтан маань тоди хүүхдийн живхний үйлдвэрлэлтэй танилцсан билээ.
Ялагчдын инээмсэглэл, сайхан сэтгэгдэл болон бидэнд итгэн сонгосонд нь Тоди гүн талархал илэрхийлье.
Байгаль орчинд ээлтэй, хүүхдэд хамгийн тохиромжтой живхийг үйлдвэрлэх бидний үйл хэрэгт итгэж, дэмжиж буй нийт хэрэглэгчиддээ баярлалаа!