
"Сүлд Шонхор" ХХК нь гадаад худалдаа, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 8 жил үйл ажиллагаа явуулж байна. Төрөөс баримталж буй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжих бодлогын хүрээнд манай компани нь цэвэр даавуун материалаар "Тоди" хүүхдийн живхийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллаж байна.
Дэлхийн жишигт нийцсэн Азийн өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж буй стандартын дагуу сүүлийн үеийн техник бүхий бүрэн автомат живхний үйлдвэрийн угсралтын ажлыг 2015 онд эхлүүлж, 2016 оны 1-р сарын 18-ны өдөр анхны живхээ зах зээлд нийлүүлсэн. Ийнхүү үйл ажиллагаагаа тасралтгүй 10 дахь жилдээ явуулж байна.